LIVE: Идэш тэжээлийн хомсдолоос үүдэн айлын хотонд өвөлжиж байсан буганууд харангадаж эхэлжээ
Төв аймгийн Хустайн байгалийн цогцолбор газрын 200 гаруй буга ойр хавийн малчин айл өрхүүдэд өвөлжиж байна. Тухайн бугануудын нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд эхнээсээ өвс, тэжээлгүй болж, тэжээлийн хомстолд оржээ.
Хустайн байгалийн цогцолбор газарт 1400 орчим бугатай бөгөөд бэлчээрийн даац хэтэрсэн тул ойр орчмын айл өрхүүд рүү өвс, тэжээл хайх болжээ.
Үүний нэг нь малчин өрх Б.Болор: Одоогоор 10 гаруй буга өвөлжиж байна. Өнгөрсөн 11 сард манайд орж ирсэн. Гэвч хажуу айлын хашаа руу орж өвс, тэжээл идээд байсан тул тус айл өргөстэй хашаа татсанаар нэг буга нь үхсэн одоо хүртэл сэг, зэм нь байгаа. Манайх малдаа өвс тэжээл бэлдсэн байсан ч буга нарт өдөрт 2 боодол өвс өгч байгаа учраас гуравдугаар сарын 10-н гэхэд дуусахаар байна. Манайд өвөлжиж байгаа буга нар одоо үхэр, хүнээс айж үргэхээ больсон. Хангайн бугад тусалцгаая фэйсбүүк хуудас ажиллуулж, иргэдийг өвс, тэжээл өгөхийг уриалж байгаа.
Хустайн байгалийн цогцолбор газрын мэргэжилтэн: Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бугын тоо толгой өсөөгүй. Харин Хустайн нурууны бугын тоо толгой 3-4 дахин ихсэж, 1400 орчим байгаа. Идэш тэжээл хомс, бэлчээрийн даац хэтэрсэн тул айлын хашаа руу орж, өвс тэжээл ирэх явдал байгаа. Энэ бол зэрлэг амьтан бэлчих бэлчээргүй болсны жишээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.