БНСУ-д коронавирусийн дүрэм журам зөрчигчдөд тусламжийн багц олгохгүй

Өмнөд Солонгосын цар тахлын үеийн дүрэм журмыг зөрчсөн иргэд удахгүй тараах яаралтай бэлэн мөнгөний тусламжийн багцад хамрагдах боломжгүй болно гэж тус улсын Ерөнхий сайд Жон Сэ Гюн өнөөдөр мэдэгджээ.

Тус улсад зарим дэлгүүр, зоогийн газар болон бусад бизнес эрхлэгчид халдварын тархалтыг хязгаарлах зорилготой олон дүрэм журмыг зөрчих болсон талаарх мэдээлэл тасралтгүй үргэлжилж байгаа билээ. Ерөнхий сайд Жон үүний эсрэг хатуу арга хэмжээ авахаа сануулж, нэг зөрчил гаргасан тохиолдолд шууд тусламжийн багц авах эрхийг нь хасах шийтгэл оноохоо мэдэгдсэн байна.

бөгөөд Засгийн газар болон эрх баригч Ардчилсан нам энэ оны анхны төсвийн тодотголоо эмзэг бүлгийнхэн, ялангуяа хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг дэлгүүр эзэмшигчдэд туслах зорилгоор хуваарилахаар тохиролцсон аж.

Түүнчлэн тус улсад энэ долоо хоногийн сүүлээр коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэх төлөвтэй байгааг Ерөнхий сайд Жон Сэ Гюн тэмдэглэжээ.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.