АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 3 хоногийн өмнө

Ломбардны хүүг гурван хувь болгох ажил эхэллээ

Нийтэлсэн
3 хоногийн өмнө

Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 хоногийн өмнө

УИХ-аас барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны хүүг сарын гурван хувь болгон бууруулах хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан.

Уг хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэж албажуулсан тул өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн бөгөөд “Сайн”, “Начинзаан” зэрэг ломбардууд зээлдэгч нартайгаа зээлийн гэрээг шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна.

Зээлдэгч нартайгаа шинэчилсэн гэрээг хэрхэн байгуулж байгааг “Начинзаан” ломбарднаас тодруулахад “Манай ломбард 500,000-3,000,000” сар хүртэлх дүнтэй зээлийн хүүгээ сарын гурван хувь болгон бууруулж байгаа. Зээлийн гэрээгээ шинэчлэх хүмүүс маргааш хөл хорио тавигдангуут зээл авсан салбар дээрээ очиж, зээлийн хүүгээ бүрэн төлөөд гэрээгээ шинэчлэх боломжтой гэсэн хариуг өглөө.

Харин нэг салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг жижиг ломбардууд уг хуулийг даган мөрдөхөөс татгалзаж, уг зүйл заалтыг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаа юм байна.

Чухам юуны учраас дээрх хуулийг даган мөрдөхөөс татгалзсан шалтгааныг ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас тодруулахад “. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 220 гаруй жижиг ломбардууд нэгдсэн холбоо байгуулж, Үндсэн хуулийн цэцэд хандсан” гэв.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14.1-р зүйлд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” хэмээн зааж өгсөн.

Хэрвээ хуульд зааснаас өндөр хүүг зээлдэгчээс авсан, зээлийн гэрээгээ шинэчлэх ажлыг хийхгүйгээр зээлдэгчийг хохироосон, зээлдүүлэгчийн барьцаанд тавьсан үнэт эдлэлийг зарж борлуулж зээлдэгчийг хохироосон тохиолдолд иргэд ШӨХТГ-т гомдол гаргана хэмээн тус хуульд заасан юм байна.  

 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 хоногийн өмнө
64.119.19.170

Jijig gazruudn haagdaad balrahiin bn doo sain nachin ntr n zuragt notebook utas avdag bolchivolch yahuu

Зочин
3 хоногийн өмнө
202.179.21.226

50 сая байтугай 20 30 саяаар ч үйл ажилгаагаа явуулаад өнөө маргаашаа гэсэн газрууд ч байгаа ббсб 4-5% байхад хаанаасаа 3% гэсэн тоо гаргаад ирэв эээ

Зочин
3 хоногийн өмнө
192.82.70.136

Энэ одоо хэцүү хууль гарах юмдаа.

Зочин
3 хоногийн өмнө
139.5.219.141

Хэзээ хэн батлачихсан хууль вэ Худлаа мэдээлэл бичиж ард иргэдийг төөрөлдүүлэхээ болих хэрэгтэй Үнэн бол мэдээлэлээ баттай болгоочээээ

Зочин
2 хоногийн өмнө
202.179.27.227

энэ үнэн мэдээлэл

Зочин
3 хоногийн өмнө
64.119.18.207

Амьдралтай хууль санаачлаад батлаачээ зах зээлээрэй явах ёстой юм биш үү

tso
3 хоногийн өмнө
202.131.238.10

huuramch medeelel bshde

zail
2 хоногийн өмнө
66.181.188.33

bitgii hutsaad bai shud damfuur gesen ug baina

чулуун
1 хоногийн өмнө
103.212.118.65

3 хувь болоо юм бишүү, юу ч хийж бүтээлгүй гударч л байна даг.

Zochin
20 цагийн өмнө
64.119.19.170

Odoo mungo huulegch lombarduudiig bugdiig ni haah heregtei 2 huvi bolgoh heregtei neg bol bank bus bolgoh

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.