СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-19

LIVE: Д.Сумъяабазар: Баянзүрх дүүрэгт Улаанхуаранд халдварын тархалт ихсэх тооцоог гаргасан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотод зохион байгуулж буй "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээг өргөн хүрээнд, зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Иргэд PCR шинжилгээнд хамрагдах идэвх сайн байна. Бид ажиллах хүчээ тооцоолж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа ч  нэг өрхөөс давхардаж шинжилгээ өгөх тохиолдлууд гарч байгаа. 

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зай дүн шинжилгээны багийн мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн батлагдсан тохиолдлуудыг нэгтгэн судалсан. Улмаар халдварын шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудыг нарийвчлан хороо тус бүрээр гаргасан.

Баянзүрх дүүрэгт Улаанхуаранд халдварын тархалт ихсэх тооцоог гаргасан. Шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын хавьтлыг тодорхойлох, шинэ голомт үүсэж болзошгүй байршлуудын тооцооллыг технологийн дэвшил ашиглан гаргасан. Уг мэдээллүүдийг нэгтгэн УОК-ын шуурхай штабт танилцуулна. 

Нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хамруулсны дараа вакцинжуулалтын ажил эхлэх бөгөөд Улаанбаатар хот, бусад дүүргүүдийн хувьд төр, засгийн зүгээс гаргаж буй шийдвэр, үүрэг чиглэлийг биелүүлэх арга туршлагатай болсон. Гол нь халдварын голомтуудаа хумьж, 

Өнөөдрийн байдлаар нийт 448 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлагын 68 хувийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээтэй холбоотойгоор мэдээлэл авсан байна. 
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: Чингэлтэй дүүрэгт иргэдээс коронавирусийн шинжилгээ авахаар 61 явуулын, 10 суурин цэг ажиллаж байна. .

Маргааш Сүхбаатар дүүргийн иргэдээс коронавирусийн шинжилгээ авах бөгөөд үлдсэн хоёр өдөрт Баянзүрх дүүргийн иргэдээс шинжилгээ авч "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ дуусах юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Загвар
3 жилийн өмнө
103.212.119.83

3сарын 1 болгоосой

Lhagvaa
3 жилийн өмнө
66.181.180.54

Ulaanhuarand ihsehiig medeed bgaa yum bol uridchilaad arga hemjee avaach. Medeed bgaa yum bishuu taraachaad daldiug hardag boloh gd bgaamuu

Зочин
3 жилийн өмнө
192.82.67.210

короно гарах газраа урьчилаад мэдчидэг болсон юумуу тийм бол бүх хөл хориогоо цуцлаач хөдөө гадаа чөлөөтэй явмаар бн

ЗочинЗочин
3 жилийн өмнө
66.181.176.83

Спортын уралдаан тэмцээнээ нээгээч малуудаа өнөөх олон зөвлөхүүд нь хөдөлгөөн эрүүл мэнд гэж хэлдэггүй юм уу. Үсрээд л 500 с илүү хүн үзэх үзэгч байхгүй шүү манайд спортын ямар тэмцээнийг допингтой бөхөө больчих 2 хүн өөд өөдөөсөө гээд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.