Ажлын байран дээрээ архидан согтуурсан ХААДС-гийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлжээ
Бүх нийтийн бэлэн байдлын дэглэм журмыг ноцтойгоор зөрчиж, ажлын байран дээрээ архидан согтуурч, зодоон цохион хийсэн гэх асуудалд холбогдсон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дэд захирал Х.Алтанзагас, дэд захирал М.Цэрэндорж, Санхүү, бүртгэл хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Мөн үйлдэлд нэр холбогдсон гурван албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулсны зэрэгцээ сангийн нийт албан хаагчдад сахилга хариуцлагыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болголоо хэмээн ХХААХҮЯ-аас мэдээллээ.
Ажлын байран дээрээ архидан согтуурсан дээрх хүмүүс нь ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай найз нөхдийн харилцаатай, нэг нутаг усных, хурдан морь уядаг хүмүүс болохыг бид өмнө мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.