СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Дашпагма: Ковидын халдварын нууц үед вакцин хийлгэвэл эрсдэлтэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г зарлаж, энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн.

Засгийн газраас "Нэг хаалга-Нэг өрх" шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр дэлхийн 78 улс вакцинжуулалтаа эхэлсэн. Өдөрт дунджаар зургаан сая иргэн вакцин хийлгэж байна. Хамгийн өндөр үзүүлэлттэй улс нь Израйль бөгөөд хүн амынхаа 74 хувийг вакцинжуулжээ.

Вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангасан

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Дэлхий дахинд бүтээгдэж байгаа гурван өөр горимтой вакциныг хүлээж авах бэлтгэлээ хангасан. +2,+8 хэмд вакциныг хадгалах боломж манай улсад өргөн бий. Мөн -20 хэмд вакциныг хадгалах боломж ч бий. Нэгдүгээр сард -70 хэмийн 26 хөлдөөгч авсан бөгөөд нэг хөлдөөгч 388 литрийн багтаамжтай, 180 орчим мянган хүн/ тун вакцин хадгалах юм.

Салбарын яам эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм.

Цар тахлын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа, түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ.

Вакциныг хийлгэсний дараа гарах урвалууд гэж бий. Хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх гэх мэт. Биеийн онцлогоос хамаарч халуурах, биеийн чичрүүдэс хүрэх гэх мэт урвал илэрдэг. Иргэн өөрөө анхаарахгүй байгаад хүндрэл гарахаас сэргийлж тандалтуудыг хийдэг. Энэ удаагийн вакциныг бага насны хүүхэд хийлгэхгүй, 18-аас дээш насныхан хийлгэх учраас харьцангуй ажиглалт сайн байх байх гэж найдаж байна. Ковидын халдварын нууц үед вакцин хийлгэвэл эрсдэлтэй. Бусдаар энгийн вакциныг хийлгэхэд тавьдаг шалгуураа тавина. Халуураагүй байх ёстой, эрүүл байх ёстой.  

-Ковидоор өвдөөд эдгэсэн хүнд хийх үү?

-Одоогийн бүтээгдэж байгаа бүтээгдэхүүнийг харшлын суурьтай иргэнд болгоомжтой хийхийг зөвлөж байгаа. Ялангуяа АНУ-д хийгдэж буй судалгаанаас харвал эмийн болоод бусад эмийн бүтээгдэхүүнд харшилтай иргэнд харшлын урвал өгөх магадлалтай байна. Иймд харшлын сэдрэл намжсаны дараа хийхийг зөвлөж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдэд эхний ээлжинд хийхгүй. Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүнд гурван сарын дараа вакцин хийхийг зөвлөж байгаа.

Вакцин хийх дарааллын тухайд зорилтот бүлэгт хуваасан. Нэгдүгээрт, эмнэлгийн ажилтнууд, хоёрдугаарт, цар тахалтай тэмцэж буй бусад салбарын албан хаагчид, гуравдугаарт, эрсдэлд бүлэг буюу халдварт өртөж буй насны иргэн гэх мэт эрэмбэлнэ. 

-Манай улсад дөрвөн төрлийн вакцины сонголт байгаа гэсэн. Иргэн сонгож хийлгэж болох юм уу?

-Эмч, эмнэлгийн ажилтнуудаас вакцинжуулалт эхэлнэ. Дөрвөн вакцин бүгд орж ирээгүй. Эхний вакцинжуулалт хийгдэх үе шат зургаан сар орчим үргэлжилнэ. Энэ ажил олон сар үргэлжилнэ. Иргэд сонголт хийх боломжтой ч хугацааны хувьд ийм л байна. 

-Pfizer вакцинаас болж Европт 29 хүн нас барсан гэсэн мэдээлэл байна. Үүнээс шалтгаалж ахмад настнуудад энэ вакциныг хийхгүй байна гэх мэдээлэл байна?

-Гадны улс орнууд нас барах өндөр эрсдэлтэй хүмүүсээ эхний ээлжийн вакцинжуулалтад хамруулж байна. Гэтэл тэдгээр иргэд нь архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүс байна. Магадгүй тэдгээр нас баралт үүнтэй холбоотой байх. Гэхдээ тандалт судалгаагаар нас баралтыг тогтооход "вакцинжуулалттай хамааралгүй" гэдэг нь батлагдсан. Цаг хугацааны хувьд вакцин хийлгэсний дараа таарсан ч юм уу, олон шалтгаан бий байх. 

-Манай улс өөрөө вакцин худалдаж авахад хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?

-Английн Оксфордын их сургуулийн AstraZeneca вакциныг ДЭМБ баталсан. ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэх Pfizer вакциныг хүн амын 20 хувьд тусламж хэлбэрээр өгч байгаа. Хүн амын 40 хувьд хийх вакцины зардлыг Монгол Улсын төсвөөс гаргах ёстой. 226 орчим тэрбум төгрөг батлагдсан. Энэ долоо хоногийн сүүлээр татан авалтын онгоцуудыг нисгэнэ. Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг яг одоо хэлэлцэж байна. 

-Өдөрт хэдэн хүнийг вакцинжуулж чадах вэ?

-Вакцин хүлээж авсан тухай бүртээ богино хугацаанд вакцинжуулалтаа хийж дуусгана. Өдөрт тэдэн хүнд хийнэ гэсэн тооцоолол хийхэд хэцүү. Нэг иргэнийг тарилаа гэхэд 30 минут ажиглана. Өрөө тасалгаанд зай барих гэх мэт асуудлаас шалтгаална. Эхний ээлжинд 50-80 хүнийг нэг цэгээс гаргахаар зохион байгуулж байна.  

-Вакцин тариулсан хүнд сертификат өгөх үү?

-Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсээ цахим бүртгэлд оруулж байгаа. Бүртгэлжүүлсэн хүмүүс дээрээ үндэслэж сертификат гаргаж өгөх техникийн хөгжүүлэлтийг хийж байна. 

-84-р сургууль дээр байсан шинжилгээний цэгийг татан буулгасан байна. Ямар учраас шинжилгээний цэгүүдийг татан буулгаж эхэлсэн бэ?

-"Нэг хаалга-Нэг өрх" шинжилгээтэй холбоотойгоор явуулын цэгийг өргөжүүлж байгаа. Алслагдмал зах хязгаарт байгаа иргэдээ хамруулахын тулд НЭМГ-аас зарим нэр байнгын цэгийн ажиллагааг ээлжээр зохион байгуулж байгаа. Үүнтэй холбоотой асуудал шүү. 

-ХӨСҮТ-ийн ажилчдын цалин хөлсийг өгөхгүй байна гэх юм. Урамшууллаа авч чадахгүй бол ажлаа хаяна гэж байна?

-Цалин урамшууллын асуудал шийдэгдсэн. Ирэх даваа гарагт шилжүүлнэ. Баянзүрх дүүргийн эмнэлэг 2005 онд менежментийн хувьчлалаар хувьд очсон. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Llmööö
3 жилийн өмнө
84.132.155.175

Sertifikat uguud bhdaa yahavdee buh hunee vaktsinii karttai bolgomoor ym germand ireed urhiin emch ymar vaktsinnuud hiilgesen be kart chin bnuu gesen baihgui hamgiin suulid hezee hiilgesenee medehgui gesen gaihaad baisan

Зочин
3 жилийн өмнө
193.34.232.23

бүх хүүхдэд сэргийлэх тарилгын карт өгдөг шүү дээ өөрсдөө хаячихдаг юм байлгүй дээ.

Үнэнг эрэлхийлэгч
2 жилийн өмнө
192.82.76.196

Хөх толбот Монголчууд минь,СЭР СЭР СЭР Хөлбөрөн өнгөрөх хором мөч үргэлжилсээр Хүн төрөлхтөний мөн чанар үгүй болжээ Хөх тэнгэр дэх өвгөдийн сургааль санаач Худал үнэн,хар цагаан аль аль нь Хорвоо ертөнцөд тэнцүү байж тэнцвэржинэ Хэн нэгний шунаг сэтгэл,хорон санаа Хэрээс хэтэрч хүнээ байх нь ээ Эрхээ эдэлж,дураараа аашлагчид Илүүг идэж,билүү долоогчид Хээл хахуулиар хэмх ховсдуулан Ховдоглон идсээр чөтгөр болжээ Цаг улиралын ханиад томуугаар Цар тахал,ковид корона хэмээн Хий ханиалга,хоосон хийрхэл Хүмүүний сэтгэл үймүүлэн сандаргаж Хөх толботны хөөрхөн үрс Удам угсааг сүйрүүлж устгах Уудам газар нутагт шунасан Хар санаат манж язгууртны үйлдэл Шунасан сэтгэлт өмхий тулмуудад Шургалж ядсан тархи угаалт Түмнээ барьцаалсан увайгүй сэтгэл Төрөө худалдсан чөтгөрүүдийн үйл шүү Хорт хавдар эдгэх энэ цаг үед Хоосон сэжгээр сэтгэл өвчлүүлж Хандив нэрийн дор хуйвалдаж Хортой тарилгаар хордуулж байна Сэжгээр өвчилж сүжгээр эдгэдэг Дэм дэндээ дархлаагаа дэмжин Дулаан явбал 1000 лан шүү СЭР СЭР СЭР

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.