0001УАР улсын дугаарыг хагас тэрбумаар худалдаж авахаас татгалзжээ
Зам тээврийн хөгжлийн сайдын тоот тушаалаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа өчигдрөөс эхэлсэн.
АТҮТ-өөс зохион байгуулж буй тус дуудлага худалдааны эхний өдрийн салхийг 0001УАР, 0011УАР, 0041УАР, 0071УАР, 0101УАР, 4141УАР, 7171УАР, 1001УАР, 1441УАР, 1771УАР улсын дугаарууд хагалсан бөгөөд 09:00 цагийн дуудлага худалдаа дуулиантайгаар өндөрлөсөн билээ. 0001УАР улсын дугаарыг нэрээ нууцалсан нэгэн эрхэм 427 сая 450 мянган төгрөгөөр худалдан авсан юм.
Дуудлага худалдааны ялагч нь 24 цагийн дотор төлбөрөө төлж, гэрээгээ байгуулах шаардлагатай аж. Тэгвэл тус эрхэм төлбөрөө цагтаа хийгээгүй бөгөөд энэхүү хагас тэрбумын худалдан авалт амжилтгүй болсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.