Хоёр жилийн өмнө намаасаа хөөгдсөн С.Мөнхчулуун гишүүнчлэлээ сэргээжээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун намын гишүүнчлэлээ сэргээжээ. 

С.Мөнхчулуун одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны 02-р сарын 19-ний өдөр намаасаа хөөгдөж байсан юм. Учир нь тухайн үед хотын даргын сонгууль болж, одоогийн УИХ-ын гишүүн С.Амарсайхан намынхаа дэмжлэгийг аваад байсан ч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас өөрийгөө нэр дэвшүүлж, саналыг тэнцүүлсэн байдаг. Тиймээс МАН-ын Хяналтын хороо хуралдаж түүнийг “намын бодлого, эв нэгдлийн эсрэг ажилласан” гэх үндэслэлээр намаасаа хассан юм. 

Харин МАН-ын дүрмийн 6.8-д заасны дагуу иргэн дүрэм зөрчсөн дутагдлаа арилсан гэж үзвэл гишүүнээр дахин элсч болдог бөгөөд С.Мөнхчулуун ийн дахин намын гишүүнээр элсчээ. Түүний гишүүний үнэмлэхийн МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан гардуулан өгчээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.