Энэтхэгийн коронавирусийн вакцины үйлдвэрт гал гарч, таван хүн амиа алджээ

Дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч болох Энэтхэгийн "Serum Institute"-ийн шинээр баригдаж байсан барилгад пүрэв гарагт гал гарч, дор хаяж таван хүн нас баржээ. Харин компанийн зүгээс уг гал вакцины үйлдвэрлэлд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн байна.

Махараштра мужийн өмнөд хэсэгт орших Пуна хотын захирагч Мурлидхар Мохолийн хэлснээр гал сөнөөгчид галыг унтраасныхаа дараа нурангиас таван хүний цогцсыг олжээ. Хохирогчид барилгын ажилчид байсан байх гэж албаныхан таамаглаж байгаа юм. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.

"Serum Institute"-ийн Гүйцэтгэх захирал Адар Пуонвала хүний ​​амь эрсэдсэнд маш их харамсаж байгаа илэрхийлээд, тус компани нь хангалттай барилга байгууламжтай тул вакцины үйлдвэрлэлийн хурд буурахгүй гэдгийг тэмдэглэжээ. Түймэрт өртсөн үйлдвэрийг коронавирусийн вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ирээдүйд цар тахлын эсрэг илүү сайн бэлтгэлтэй байх үүднээс барьж байсан аж.  Мөн юм.

1000

Компанийн зүгээс 2021 оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа жилд 1.5 тэрбум тунгаас 2.5 тэрбум тун болгон нэмэгдүүлнэ гэж найдаж байгаагаа онцолсон. 

Энэ жил дэлхий даяар үйлдвэрлэхээр төлөвлөж буй 12 тэрбум тун коронавирусийн вакцины есөн тэрбум орчмыг нь хөгжингүй орнууд аль хэдийн худалдаж авсан бөгөөд олонх нь үүнээс ч илүүг худалдан авах боломжтой билээ. Тиймээс 

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.