СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2021-01-21

Гаалийн үнээ дарж мэдүүлсэн байж болзошгүй шатахуун импортлогчдыг шалгаж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоор шатахуун импортлогч 12 аж ахуйн нэгжийн гаалийн мэдүүлгийн үнэ эрс зөрүүтэй байгаа асуудлыг бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, “МТ петролиум” компани нэг тонн дизель түлшийг 519.5 ам.доллараар мэдүүлж байхад “Өлгий Ойл” компани ердөө 414 ам.доллараар бодож гаалиа мэдүүлсэн асуудлыг бид хөндөн гаргаж байсан.

Харин уг мэдээллийн дараа иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Гаалийн ерөнхий газраас Цагаан нуурын боомтоор шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдийн бүрдүүлж өгсөн бичиг баримт, гэрээ хэлцэл, үнийн дүнг нотолсон санхүүгийн хуулгуудыг нэг бүрчлэн шалгах ажлыг хийсний зэрэгцээ бүрдүүлэлтийн дараах шалгалтын үйл ажиллагааг саяхан эхлүүлээд байгаа юм байна.

Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор өндөржүүлсэн бэлэн байдал буюу хөл хорио тогтоохоос өмнө сардаа 8000 орчим тонн шатахуун импортолдог байжээ. Харин коронавирусийн халдвар тархаж, хоёр улсын хилийн боомтод хөдөлгөөний хориг хязгаарлалт тогтоосноос үүдэлтэйгээр өдгөө нэг сард дунджаар 5000 орчим тонн шатахуун орж ирэх болсон байна.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.