АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд, Ковид-19 | 1 сарын өмнө

Зимбабвегийн Гадаад хэргийн сайд коронавирусээр нас баржээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   О.Тэргэл
1 сарын өмнө

Бүгд Найрамдах Зимбабве Улсын Гадаад хэргийн сайд Сибусисо Моёо коронавирусийн цар тахлаар өвчлөн, орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан талаар тус улсын Засгийн газрын төлөөлөгч Жорж Чарамба өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ.

Чарамба албан ёсны мэдэгдэлдээ "Хүчирхэн цэрэг, эрх чөлөөний төлөө тэмцэгч байсан талийгаач сайд цаг бусаар амиа алдсанаар манай улсын цаашдын хөгжилд том гарз хохирол учирч байна" хэмээн тэмдэглэсэн байна.

Сибусисо Моёо армийн офицер байсан бөгөөд 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд төрийн телевизээр гарч, тус улсын цэргийн хүчин Ерөнхийлөгч асан Роберт Мугабегээс засгийн эрхийг авсан гэдгийг мэдэгдэж байжээ.

Зимбабвед коронавирусийн халдварын тархалт нэмэгдсээр байна. Одоогоор тус улсад халдварын нийт 28,675 тохиолдол бүртгэгдэн, 825 хүн нас бараад байгаа юм. Зимбабвегийн Хүний эрхийн эмч нарын холбооноос тус улсын эмнэлгүүд ачааллаа даах боломжгүй болсныг мэдэгджээ. Тус байгууллагаас мөн гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: CNN


Манай хуудсыг дагаарай!


Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.