СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-17

Эмээлтэд уурхайн тэсэлгээ хийснээс чичирхийлэл мэдрэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Улаанбаатар хотод өнөөдөр дахин газар хөдөллөө гэх мэдээлэл цахим орчинд тараад байна. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газарзүй геоэкологийн газрын эрдэм шинжилгээний мэргэжилтэн М.Долгормаагаас тодруулахад “Өнөөдөр 13:06 цагт Эмээлтээс хойш 7км орчимд 1.4 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн. Одоогоор өөр газар хөдлөлт бүртгэгдээгүй байна. Уг шалтгаан нь Эмээлтээс хойш орших уул уурхайн компани тэсэлгээ хийснээс үүссэн чичирхийлэл юм” гэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэхдээ "2021.01.17-ны өдрийн 13:00 цагт Улаанбаатар – Дархан чиглэлийн замыг шинэчлэх алжын хүрээнд замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор “Арж капитал” ХХК-ийн захиалгаар, МХЕГ-аас олгосон “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас”-ын дагуу, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Их оч” ХХК Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд замын трастын дагуу тэсэлгээ хийсэн.
Энэхүү тэсэлгээг хийхэд хууль, дүрэм журам зөрчигдөөгүй бөгөөд тухайн аж ахуйн нэгжээс Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг дарга, цагдаа зэрэг холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.173

Hahahaha

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.