Баянгол дүүргийн ЭМТ PCR шинжилгээний лабораторитой боллоо

Шинэ лабораторийн бэлэн байдал хангагдсан эсэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх орчинг бүрдүүлсэн байдлыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, БГДЭМТ-ийн дарга З.Балдандугар, УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг болон холбогдох албаныхан БГДЭМТ-ийн Эмүжин эмнэлэгт ажиллалаа.

Түүнчлэн ЭМЯ, НЭМГ-аас чиглэл өгсөний дагуу шинэ молекул биологийн лабораторийг тохижуулж, халдвар хамгааллын дэглэмийн дагуу шаардлагатай орчинг бүрдүүлээд байна. Тодорхой хугацаанд туршилтын шинжилгээнүүд хийж, аппарат, тоног төхөөрөмжөө жигдрүүлнэ хэмээн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар хэллээ.

138850802 3624802384304837 2301532716015800657 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.