АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 1 сарын өмнө

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оноос 54 хувиар өсчээ

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
1 сарын өмнө

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны 4-р улирлын Эдийн засгийн салбарын голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа.

ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан: 

ААН-ын иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 17,2 их наяд төгрөгт хүрч өмнөх сараас 205,7 тэрбум буюу 1,2 хувиар өсч өмнөх оны мөн үеэс 889,2 тэрбум буюу 4,9 хувиар буурчээ.

Хугацаа хэтэрсэн зээл нийтийн зээлийн 7,4 хувийг эзэлж, 2,8 функтээр өсчээ. Чанаргүй зээл 2 их наяд төгрөг болж өмнөх сараас 3,1 тэрбум буюу 0,2 хувиар буурч, 184,5 тэрбум буюу 10,1 хувиар өссөн байна.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11,7 хувийг эзэлж өмнөх оноос 1,6 функтээр өсчээ.

Америк долларын ханш 2849 төгрөгтэй тэнцэж өмнөх оноос 2,5 хувиар суларч, өмнөх сараас 0,02 хувиар чангарчээ.

Төсвийн орлого, тусламж 10,4 их наядад хүрсэн байна. Тэнцвэржүүлсэн орлого 1,4  их наяд байна. Нийт зарлага 14 их наядад хүрч өмнөх оноос 2,3 их наяд буюу 19,7 хувиар өссөн байна. 4,5 их наядын алдагдалтай байна.

Урсгал зардал 2,6 их наяд буюу 32,1 хувь, хөрөнгийн зардал 35 тэрбум буюу 1,2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Үүн дотроо:

-Нийгмийн даатгалын орлого - 442,5 тэрбум/21,8 хувь/

- Орлогын албан татвар- 335,8 тэрбум/13,1 хувь/

-НӨАТ – 281 тэрбум/11,3 хувь/

-Бусад татвар, төлбөр хураамж -114,4 тэрбум/12,8 хувь/

-Онцгой албан татвбар 86,5 тэрбум/10 увь/

-Гадаад үйл ажиллагааны орлог 49,4 тэрбум/6,3/-аар тус тус буурчээ.

 

 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.