Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд хамруулж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр  хороонд өнөөдөр өглөөний 06.00 цагаас хэсэгчлэн хөл хорио тогтоож, хороодын иргэдийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах  ажлыг эхлүүллээ.  

Шинжилгээг

138749962 159951595895750 5545734433442034718 n 20210114045724

17 дугаар хороо  гэр хорооллын бүс бөгөөд  тус хороонд дөрвөн айлын голомттой 20 гаруй хүнээс коронавирус илэрсэн байна. Тандалт, илрүүлгийн шинжилгээг эмнэлгийн 129 ажилтан хийж байгаа бөгөөд сургуулийн багш, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтнууд  бүртгэлийг хийж байгаа юм.  

. Мөн энэхүү утсаар хүнс, түлшний туслалцаа авах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч “Улаан загалмай” нийгэмлэгийн ажилтнууд тусламжийн бараа хүргэж өгч байгаа талаар Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул хэллээ.

138884682 875106169891460 6383456967273469637 n 20210114045725

Мөн өнөөдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд хязгаарлалт тогтооосон. Тус хорооны нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “. Хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-18 байр байна. Харин тусгаарлалтад ороогүй Баянгол дүүргийн иргэд нэг өрх, нэг иргэн шинжилгээнд хамрагдана. Энэ бүсэд хүнсний дэлгүүр, эмийн сан ажиллаж байна” хэмээлээ.

138884682 875106169891460 6383456967273469637 n 202101140457251

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.