TREND LIVE: Ж.Чинбүрэн: Тэр хүнээс гурван сая төгрөг нэхэх эрхгүй
Хавдар судлалын үндэсний төвийн эмч Э.Эрхэмбаяр нь ходоодны хорт хавдрын хагалгаанд орох гэж буй өвчтөний ар гэрийнхнээс гурван сая төгрөгийг хэт тулгуу хугацаатайгаар нэхэмжилж, уг шаардлагыг биелүүлж чадахгүй бол “дахин манай эмнэлгээр битгий үйлчлүүлээрэй” хэмээн дарамталж хохироосон нэвтрүүлгийг FACTCHECK нэвтрүүлгээр хүргэсэн билээ.
Уг нэвтрүүлгийн дараахан УИХ-ын гишүүн ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн эмч Улаанбал нэвтрүүлэгт оролцсон. Энэ үеэр FACTCHECK нэвтрүүлгийн хэсгийг үзүүлснийг TRENDLIVE-аар онцлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Энэ нэвтрүүлгийн би үзсэн. Сонсоод үнэхээр уур хөдөлсөн. Э.Эрхэмбаяр эмчийг би өөрөө захирал байхдаа ажилд авч байсан. Тэгээд хажууд байсан бол алгадчихмаар санагдсан. Хүнээс мөнгө нэхдэг ийм тогтолцоо байх ёсгүй. Эмч хүний хувьд байж болзошгүй ёс зүйн том алдаа. Тийм ч учраас эмнэлгийн удирдлагууд ёс зүйн хариуцлага тооцсон байна лээ.
Тэр хүний хувьд цалингийн зээл аваад Хөвсгөлөөс ирсэн байсан. Би бол үнэхээр гутаж байна. Цалин хөлс бага байдаг гэж ярих эрхгүй. Хүнийг аврахын төлөө бүх боломжоороо ажиллах хэрэгтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.