Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая мал тоологдлоо

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5%), үүнээс хонь 2.2 сая (6.9%), ямаа 1.5 сая (5.3%), адуу 122.1 мянган толгой (2.9%), үхэр 21.8 мянга (0.5%)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна.
Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө.

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна. 

Хамгийн олон малтай сумдыг дурдвал: Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 627.4 мянган толгой, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 521.9 мянган толгой, Хэнтий аймгийн Хэрлэн сум 504.4 мянган толгой, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 503.5 мянган толгой Архангай аймгийн Эрдэнэмандал сум 468.9 мянган толгой мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.

136745208 3369900139803072 4025931298915556972 o

. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрх 7.4 хувиар, 51-200 хүртэлх малтай өрх 13.1 хувиар, 201-500 малтай өрх 0.6 хувиар өсөж, 501-999 малтай өрх 8.2 хувиар, 1000-аас дээш малтай өрх 17.4 хувиар буурсан байна.

137587391 3369900233136396 5138177192223946563 o

Мал тооллогын 2020 оны урьдчилсан дүнгээр нийт малтай өрхийн 74.8 хувь буюу 181.0 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 9.4 мянга буюу 5.5 хувиар өслөө.

Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна.
Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 946.5 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлсөн байна.

136455183 3369900043136415 6994655372189601848 o

137272790 3369900246469728 3915818227422679590 o

136177056 3369900049803081 5873838367845729259 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.