Цагаан сарын баярын үер хөл хориог дахин тогтоох төлөвтэй байна

Боловсролын салбарт гарсан Засгийн газрын шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр мэдээлэл өгсөн.

Энэ үеэр "Сурагчдын амралт дуусаад 2021 оны 2-р сарын 1-нд хичээл орох эсэхийг 4-5 хувилбараар судалж байна. Эцэг эх, сурагчид, багш нарын саналыг ч харгалзан судалгаа хийж байна. Ирэх сарын сарын 12-нд Цагаан сарын баяр тохионо.. Тиймээс дараагийн УОК, Засгийн газрын хуралдаанд энэхүү асуудлаа танилцуулсны дараа олон нийтэд мэдээлэл өгнө" гэлээ.

Өөрөөр хэлбэл, цагаан сарын үеэр Засгийн газар хөл хориог дахин тогтоох төлөвлөгөөтэй байгааг БШУ-ны сайд ийн ам алдлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.