СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-12-24

LIVE: НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн албан тушаалаа өгөх болзлоо хангажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн засаг даргын 2018 оны захирамжийн дагуу “Хан уул дүүргийн Соёлын ордны бага танхимыг номын уншлагын жишиг танхим болгон тохижуулах 90 сая төгрөгийн тендерийг” НСУГ-аас зохион байгуулж Харцагат Уул ХХК хийж гүйцэтгэсэн байна.

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нийт 54 нэр төрлийн 90,158,0 мянган төгрөгийн гэх чанарын шаардлага хангахгүй тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмжийг Харцагат Уул компани хүлээлгэн өгөхийг оролджээ. Тухайн үед Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргын үүрэг гүйцэтгэж байсан О.Анхбаяр НСУГ-аас хяналт шалгалт хийгээгүй тул хүлээж авах акт дээр гарын үсэг зурахаас татгалзсан байна. Гэтэл .

Тус ажлыг чанарын шаардлага хангахгүй, хяналт шалгалтаар ороогүй тул хүлээж авахаас татгалзсан ч НСУГ-ын дарга . Гэвч Хан-Уул дүүргийн 90 сая төгрөгийн тохижилттой номын сан одоо болтол үүдээ нээхгүй 2 жилийн нүүрийг үзээд байгаа юм.

НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн 2017 онд эхнэртээ автомашин худалдан авч өгсөн боловч уг машиныг худалдан авсан хөрөнгөө ХОМ-тээ тусгаагүй зөрчлийг АТГ-аас илрүүлж, ажлаас халах арга хэмжээ ав гэсэн бичиг ирүүлж байсан. Мөн Ж.Дамдинцэрэн нь өөрийнхөө удирдлага дор ажилладаг НСУГ-ын мэргэжилтэн Б.Балжиннямыг ажлын байран дээрээ зодож танхайрсан. “Гэрэлт гудамж” төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах менежментийн компанийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийнхөө хамаарал бүхий компанид өгч байсан юм. Ингэснээр түүнийг хотын дарга асан С.Амарсайхан юм.

Гэвч Ж.Дамдинцэрэн нарын Хан-Уул дүүргийн Соёлын ордны номын сангийн тус тендерийг зохион байгуулан ажиллаж, бүрэн гүйцэтгэгдсэн хэмээн хүлээж авсан уг хэрэг нь улсад 11 сая төгрөгийн хохирол учруулж, 80 гаруй сая төгрөгийн чанаргүй тоног төхөөрөмж, тавилга нийлүүлснээр тус номын сан хоёр жилийн турш үүд хаалгаа нээж чадахгүй байсаар байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.254

Nuguu gomo zaluu bizdee ene Damdintseren gdg chini. Hotiin darga bsn Su.Batboldiin naiz geed bsn munuu

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.254

Nuguu gomo zaluu bizdee ene Damdintseren gdg chini. Hotiin darga bsn Su.Batboldiin naiz geed bsn munuu

Үнэн
3 жилийн өмнө
66.181.188.172

Су Батболдын үед гомо нар хотын захиргаанд бөөнөөрөө ажилаж байсан.Су гийн найз гомо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.