"Женко тур бюро" нэгж хувьцаандаа 10 төгрөгийн ногдол ашиг тарааж чадахгүй болсноо мэдэгджээ

"Женко тур бюро" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 2-р сарын 19-ний шийдвэрээр 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаа тутамдаа 10 төгрөг буюу нийт 799,8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлээд байсан.

Харин өнөөдөр . 

"3530 аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад 66 хувийнх нь үйл ажиллагаа хөл хорионы үеэр зогссон" хэмээн  МҮХАҮТ энэ сарын 7-нд танилцуулсан. "Женко тур бюро" ХК-ийн хувьд ч цар тахлын хөл хорио үйл ажиллагаанд нь хүчтэйгээр нөлөөлсөн нь дээрх мэдэгдлээс харагдаж байна. 

Иймд нэгж хувьцаа бүрийн ногдол ашгийг 1 төгрөгөөр тооцож 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор "ҮЦХТХ" ТӨХХК-иар хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаа мэдэгджээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.