СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-27

Д.Хаянхярваа: Ерөнхий сайдын гарт сэлэм биш ажил байх ёстой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Уг хуралдаан дээр нийт 13 гишүүн үг хэлэхээр саналаа өгсөн. Яг одоо УИХ-ын гишүүд үгээ хэлж дуусч байна. Үүний дараа санал хураалт явагдана.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж үг хэлсэн байна.

Тэрбээр: Танд Eрөнхий сайд байх ухамсар, ёс суртахуун алга. Та ажил мэдэхгүй байна. Амьдрал мэдэхгүй байна. Та хариуцлагаас дандаа бултдаг. Бүх зүйлийг цэргийн маягаар тушаал заавраар хийнэ гэж байгаа бол та андуурч байна. 

Ерөнхий сайд аа, бага ярь, их хий. Ажлаасаа илүү PR-аа хийгээд байна. Таны сэлэм тойрсон ший жүжиг чинь явахгүй байна. Ерөнхий сайдын гарт сэлэм биш ажил байх ёстой. Цэргийн хүн шиг команд өгч ажил хийдэггүй юм. Ажлыг явуулахын тулд хүнтэй хүн ёсны харилцаа ярьдаг юм. Энэ байдлаараа бол та Ерөнхий сайдын ажилд тэнцэхгүй гэсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.