ХАЛУУН СЭДЭВ: Э.Одбаяр: Цагдаагийн алба хаагчид эрүүл хүнийг эрүүлжүүлэхэд хийж элдвээр шоглож зовоосон
Цагдаагийн алба хаагчид энэ сарын 6-7-нд шилжих шөнө 04:00 цагийн үед иргэн Э.Одбаярыг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байх гэрээс нь цээж нүцгэн дайчлан баривчилсан ноцтой хэрэг гарсан. Уг шөнө юу болсон, чухам ямар учраас Э.Одбаярыг дайчлан баривчилсан болохыг тодруулан хүргэж байна.
Иргэн Э.Одбаяр:
-Цагдаа нар манай гэрт гэнэтхэн ороод ирсэн. "Хаалга чинь онгорхой байсан учир ороод ирлээ" гэсэн. Намайг яагаад авч явах гэж байгаа талаар тодорхой зүйл хэлээгүй. Гадуур хувцсаа өмсөж чадаагүй. Гуйж байж гутлаа амжиж өмссөн. Эрүүлжүүлэх байранд аваачиж шоглосон.
-ЦЕГ-ын хэвлэлийн албаны дарга, хурандаа Б.Баатархүү өөрийг чинь ЗОН-ын байранд согтуу байхад нь баривчилсан гэсэн?
-Намайг согтуу байхад саатуулсан юм бол согтолтын зэргийн талаар яагаад мэдээлэхгүй байна вэ?
-Намайг шоглосон гэсэн ноцтой зүйл хэллээ?
-Намайг подволк, гадуур өмдний дотуур өмсдөг нимгэн өмдтэй минь аваачсан. Гурван камер дамжуулсан. Хамгийн сүүлд оруулсан өрөөнд нь шүүлтүүргүй, хүйтэн агааржуулагч асаасан байсан. Гадаах -30 хэмийн хүйтэн шууд орж ирж байсан. Би хэлж, шаардаад чадаагүй. Ар гэрийнхэнд маань ч намайг хаана саатуулсан талаарх мэдээллийг өгөөгүй. Хүний эрх, хууль нь хаана байгаа юм бэ?
-Баривчилсан шалтгаан нь тэгээд юу болж таарсан бэ?
-Маргааш нь надад "Оршин суугчдын гомдлоор өөрийг чинь саатуулсан" л гэж хэлсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.