TREND LIVE: Торент: Монголчууд аймшгийн 7 буудал гэмээр улс
Австри улсад ажиллаж, амьдардаг Торент /Torent/ хэмээх бүсгүйн хийсэн лайв өнөөдрийн цахим орчинд орон нутгийн сонгуулиас илүү маргааны сэдэв боллоо.
Тэрээр монголчуудын хүнийг шүүдэг, муучилдаг занд эгдүүцэн тэсрэхдээ "Монголчууд хүний мууд дуртай. Бусдыгаа харахаас өөрийгөө хардаггүй. Аймшгийн 7 буудал гэмээр хүмүүс. Миний коронатой эсэх, уруулаа яасан эсэх, таргалсан, турсан эсэх та нарт хамаатай юм бэ" хэмээн бухимдлаа илэрхийлэв.
Энэхүү бичлэгийг бүрэн эхээр нь үзсэн зарим нь "7 буудалд амьдардаг хүмүүс энэ хүнд ямар гэм хийсэн юм бол" гэсэн бол нөгөө зарим нь "Монголчуудын үнэн нүүр царайг шуудхан хэлсэн байна" хэмээн өмөөрчээ.
Торентын хувьд "Модон жорлонд ороод бөөлжих шахсан" бичлэгээрээ анх монголчуудын анхааралд орж байсан. Энэхүү бичлэгээр олон хүн тик ток бичлэг хийсэн байдаг билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.