ВИДЕО: Үхсэн халимны гэдэснээс 6 кг хуванцар хаягдал гарчээ

 

Индонезийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх далайн эргээс аварга том үхсэн халим олджээ. Халимны гэдэс дотроос зургаан кг хуванцар хаягдал гарсан байна. .

 

 

10 метр орчим хэмжээтэй аварга халим Капота арлын орчимд олдсон байна. Халимны гэдэснээс хуванцар хог хаягдал их гарсанд байгаль орчин хамгаалагчид сэтгэл зовнилоо. гэж далай тэнгис хамгаалах газрын мэргэжилтэн Дви Супрапти ярьжээ.

 

181120153941 01 indonesia whale carcass plastic exlarge 169

 

Индонези улс нь Хятад, Филиппин, Вьетнам, Тайланд улсуудын адил нэг удаагийн хуванцар сав баглаа бүтээгдэхүүний хэрэглээгээрээ Зүүн өмнөд Азид тэргүүлж буй орон юм. .

Хуванцар хог хаягдлаас болж жил бүр далай тэнгисийн олон амьтан үхдэг. .

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.