СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-11-21

Улаанбаатар хотод амралтын өдрүүдэд 0-3 хэм дулаан байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Энэ долоо хоногийг дуустал Улаанбаатар хотод нэлээн дулаарах бөгөөд амралтын өдрүүдэд 0-3 хэм дулаан байна. Энэ сарын 22-нд Хангайн уулархаг нутгаар, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд  Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр хүртэл  ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 25-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.