СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-13

Цаг үеийн асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

. Уг нь энэ хурал өчигдөр товлогдсон ч намын дарга У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийг хуралдуулж УИХ-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга С.Батболд нарыг огцруулах санал оруулж хэлэлцүүлснээр “гал дээр тос нэмж”, бүлгийн хуралдаан хойшилжээ.

. Энэ асуудлаа ярилцаж, хариуцлага тооцох асуудлыг үргэлжлүүлэх ёстой байтал 60 тэрбумын хэргийг эргэн сөхөж УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тухай асуудал сөргүүлэн тавьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тактик бурууджээ.

Уг нь бол 60 тэрбумын хэргийг өнгөрсөн Удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцэж, намын нэр хүндээ хамгаалахын тулд хэргийг эргэн сөхөхгүй хэмээн МАН-ын гишүүд тохиролцсон аж. 

Одоо У.Хүрэлсүхийн засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. .

Бүлгийн хуралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.