FACTCHECK: УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хууль бусаар барилга барихын тулд бусдыг хахуульдахыг завджээ

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн МАН-ын удирдлагууд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмнэлгийн барилга барих ёстой газарт өндөр цамхаг босгож буй асуудлыг Factcheck нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хөндөж байна. 

Баянзүрх дүүргийн МАН-ынхан намын байр нэртэй, үйлчилгээтэй, өндөр цамхаг барихын тулд  Барон Унгерн штабаа байгуулж, Жанжин Сүхбаатарыг учир битүүлгээр нас барахад задлан шинжилгээг хийж, цэргийн их сургуулийг байгуулж, Халх голын байлдаанд шархадсан хүмүүсийг эмчилсэн зэрэг Монголын түүхэнд холбогдох асар их үүх түүх өрнөж байсан түүхэн барилгад ноцтой аюул учруулахын зэрэгцээ, жирийн иргэдийн эмнэлгийг довжоонд тулган гүнзгий нүх ухан доромжлон тохуурхаж байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.