БИЧЛЭГ: БНСУ-д оршин суудаг монгол эмэгтэй гал тавьж, машин зуран танхайрчээ

БНСУ-д энэ сарын 8-ны өдөр нэгэн монгол эмэгтэй оршин суудаг байрныхаа ойр хавиар эргэлдэн, хог шатаах гэж оролдох, машин зурах зэрэг үйлдэл гаргасан учир цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж байна.

30-аад насны гэнэ. Түүнчлэн дэлгүүрийн гаднах сүүдрэвч шүхрийг шатаасан бөгөөд хажууд нь байсан ачааны машины хойд хэсэг ч бас галд өртжээ.

Дуудлага авсан цагдаа нар хэргийн газар ирэн, уг эмэгтэйг хайж эхэлсэн бөгөөд удалгүй түүнийг нэгэн орон сууцны таван давхрын цонхон дээр сууж байхыг нь олсон байна. Энэ хэргийн харсан нэгэн гэрч “Нэг эмэгтэй таван давхрын цонхыг онгойлгож суугаад, хуурцаг тоглуулан, чанга дуулж байсан” гэжээ.

.

Тухайн үед эмэгтэй архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр . Одоогоор түүнийг Сөүл хотын Новон цагдаагийн газар гал тавьсан, эд хөрөнгө хохироосон хэргээр саатуулаад байна.

Эх сурвалж: mbn.co.kr

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.