“Korean Air” компани долдугаар сараас Монгол руу нислэг үйлдэхээр товлож байна

БНСУ-ын агаарын тээврийн “Korean Air” компани гурван улсад дамжин өнгөрөх буюу транзит нислэгийн хязгаарлалт тавьсны нэг нь Монгол улс болжээ.

Энэ сарын 3-ны өдөр гаргасан шинэ дүрмийн дагуу Монгол, Тайланд, ОХУ-ын паспорттой иргэд тус улсаар дамжин өнгөрөх боломжгүй болсон байна.

Зарим иргэдийн хүлээн авсан имэйлд:

“БНСУ-ын хууль зүйн яамнаас өнөө өглөө шинэчлэгдсэн мэдээлэл ирснийг хүргэж байна.

Монгол улс

1. Өөрийн улсын иргэдийг хүлээн авахгүй байгаа улсын (Үүнд : Тайланд, Монгол, ОХУ орно) иргэдийг БНСУ-ын нисэх буудлуудаар транзит хийхийг таслан зогсооно

-аялал эхлэх болон дуусах цэгээс үл хамаарана

-Дипломат, Албан төрлийн пасспорттай байсан ч транзит хийх боломжгүй

-хэрэгжих хугацаа: шууд мөрдөнө

Нэмэлт журам: Хүчинтэй БНСУ-ын визтэй байсан ч транзит хийх боломжгүй. Зөвхөн хилээр нэвтрэх боломжтой. (Хилээр нэвтэрсэн байнгын оршин суух хаяггүй зорчигч 14 хоног өөрийн зардлаар тусгаарлалтад орно)

[Транзит хийх боломжтой тохиолдлууд]

§ Хөлгийн багийн гишүүд

§ БНСУ-ын гадаад харилцааны яам, зам тээврийн яам зэрэг холбогдох байгууллагаас тусгай албан зөвшөөрөл авсан тохиолдол

Транзит хийх хугацаа заавал 24 цаг дотор байх баталгаажсан тийзтэй байна. (баталгаажсан тийз байхгүй бол транзит хийх боломжгүй)

6 сарын 17-ний төлөвлөсөн транзит зорчигч авчрах тусгай үүргийн нислэг үйлдэгдэх эсэхийг та бүхэн УОК-ын 1800-1105 руу залгаж лавлана уу” гэсэн байжээ.

Харин тус авиа компанийн албан ёсны сайт дээр өөрчлөлт орсон нислэгийн хуваарь, маршрутын мэдээлэл дээр ирэх долдугаар сараас эхлэн Инчён-Улаанбаатар чиглэлийн нислэгүүд өдөр бүр нисэж эхэлнэ хэмээн товлосон байна.

101271568 860672077775053 623949359586738176 n1

Эх суралж: koreanair.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.