БНСУ-д суралцдаг монгол оюутан эмнэлгийн зардал олохын тул хулгай хийж байгаад баригджээ

БНСУ-ын Гванжу хотын нэгэн их сургуульд суралцдаг монгол оюутан эмэгтэйчүүдийн нийтийн байранд нэвтэрч, бэлэн мөнгө хулгайлах гэж гэж завджээ. 

Тэрээр дөрөвдүгээр сарын 6-ны өдөр үүрийн 04:15 цагт нийтийн байрны эмэгтэйчүүдийн давхарт нэвтрэн орж, мөнгө хулгайлах гэж оролдсон байна.

Гванжу хотын цагдаагийн газраас Монгол улсын иргэн 19 настай, эрэгтэй А-г баривчлан, мөрдөн байцаалт явуулж байгаа тухай мэдээлэл тус улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ.

Уг оюутан хулгай хийхээр ороод байх үеэр өрөөний оршин суугч эмэгтэй нойрноосоо сэрсэн аж.  Түүний амыг нь таглаж, хүч хэрэглэсэн байна. Үүний дараа А нь өөрийн амьдардаг нийтийн байр луу буцаж, мөн тэндхийн эмэгтэйчүүдийн давхрын гурван өрөөгөөр орж, хулгай хийсэн байж болзошгүй байгаа ажээ. 

А-гийн мэдүүлснээр тэрээр эх орондоо байгаа ар гэрийнхэнд нь эмнэлгийн зардал хэрэгтэй болсон учир уг гэмт хэргийг үйлдсэн гэжээ.

Эх сурвалж: news.kbs.co.kr, news1.kr

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.