Дэлхийтэй ижил хэмжээтэй, хүн амьдарч болох шинэ гараг илрүүлжээ

Одон орон судлаачид хэмжээгээрээ дэлхийтэй ижил төдийгүй агаар мандал, цаг уурын хэм нь ч мөн ижил цоо шинэ гарагийг нээж илрүүлжээ. Уг гараг дээр хүн амьдрах хамгийн өндөр боломжтой гэж үзсэн бөгөөд биднээс 300 гэрлийн жилийн зайд байрлаж байгаа ажээ.

. Телескопт бичигдсэн нарны аймгаас гадна орших гараг эрхсийг эрдэмтэд судалсаар байгаа юм.

2018 онд үйл ажиллагааг нь зогсоосон ч тус телескопт хураагдсан архивын мэдээ мэдээллийг судалж, тайлж уншихад нилээдгүй олон жил шаардагдана. Хэмжээ болоод агаарын температур нь дэлхийтэй ижил уг гарагийг Кеплер-1649с хэмээн нэрлэжээ. .

200415130924 03 exoplanets gallery 0415 exlarge 169

Ингэснээр нарны аймгаас гаднах бусад гарагууд дундаас хөрсөн дээр дулааны хэм дэлхийтэй хамгийн төстэйд тооцогдож байгаа юм. Үүнээс гадна гарагийн гадаргуу дээр ус шингэн бүтэцтэйгээр тогтсон байх боломжтой бүсэд оршиж байгаа ажээ.

200415130839 02 exoplanets gallery 0415 exlarge 169

Кеплер-1649с нь нарнаас арай жижиг, арай сэрүүн одой хэмжээтэй улаан гарагийг тойрон эргэдэг гэжээ. Тойрон эргэдэг гарагтай харьцах зай нь дэлхий ба нарны хоорондох зайнаас илүү ойр юм. Мөн улаан гарагийг 19,5 хоног тутамд нэг тойрч байгааг судалжээ. Кеплер-1649с гарагийн тойрог замд нарны аймгийн Сугар гарагтай төстэй гараг байгааг ч олсон байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.