БИЧЛЭГ: Оросын “Время” хөтөлбөрийн хөтлөгчийн яриа монголчуудын бухимдлыг төрүүлэв

Оросын төв телевиз ОРТ-1-ийн “Время” мэдээллийн хөтөлбөрийн өчигдрийн дугаарт хөтлөгч Монгол улстай холбоотой гэж шууд ойлгогдохоор зүйл ярьсан нь Ерөнхий сайд асан С.Баяраас өгсүүлээд зарим хүмүүсийн дургүйцлийг төрүүллээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр “Ах дүүгийн харилцаатай Азийн нэг орон хэмээн Монголыг дурдан доромжилж байх. Хувь хүнийхээ хувьд энэ орос юу гэж боддог нь хамаа алга. Гэхдээ "Время" дотроос ингэх нь арай л” хэмээн байр сууриа жиргэжээ.

“Время” мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч коронавирустэй холбоотой ОХУ-д тогтоосон хорио цээрийн талаар мэдээллийн хөтөлбөрийн эхэнд ярихдаа:

-Бид бүгд Ерөнхийлөгчийн зарлигийг дагах ёстой. Зөвлөлтийн үеийн хүүхэд насандаа бид сансрын нисэгчид шиг дүрэмтэй ажиллах ёстой гэж ярьдаг байсан шиг.

.

Харин энэ улсын талаар тэр санасангүй, хэдий бид түүхэндээ муу харилцаатай байсан ч дараа нь харин яагаад ч юм бүх зүйл өөрчлөгдөж, бид тэднийг сансарт хүртэл илгээсэн боловч нэг нөхцөлтэй байв. Энэ бол сандал дээр суугаад юунд ч хүрэхгүй байх юм. Тэд тэр үед чадсан юм чинь бид ч гэсэн чадна. Тиймээс одоо гэртээ суух нь чухал. Хэцүү хэдий ч бид хичээх болно.

Гэхдээ одоо манай эрх баригчид эсрэгээрээ Зөвлөлтийн сансрын нисгэгчид шиг ажиллах ёстой. Гэхдээ тэс өөр, бидний, баатарлаг сансрын нисгэгчид шиг. Өөрөөр хэлбэл, маш их зүйлийг хийж, шаардлагатай бол задгай сансарт гарах хэрэгтэй. Би хувьдаа ерөнхийлөгчийг ингэж ойлголоо хэмээсэн нь

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.