СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хулгайлагдсан тэрбумтныг олов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Африк тивийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдээд байсан Мохамед Дэвжийг бялдаржуулах төвөөс гараад явж байхад нь зэвсэглэсэн бүлэг этгээд хулгайлсан. талаар эх сурвалжууд мэдээллэж байна.

Дэвжи өөрийн Твиттер хуудсаар дамжуулан “Намайг аюулгүй гэрт минь эргүүлж авчирсан Аллах тэнгэртээ баярлалаа. Миний төлөө залбирсан Танзаничууддаа баярлалаа” гэжээ.

Дар эс Салаамын Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр залуу тэрбумтныг Жимхана спорт клубын ойролцоогоос олсон байна. .

Дээрэмчид барьцааны хүнээ хог дээр хаяж, шатаахаар завдсан гэлээ. Цагдаа нар хэргийн газраас АК-47, хоёр ширхэг гар буу олжээ.

Залуу тэрбумтныг олохоос өмнө гэмт этгээдүүд их хэмжээний барьцааны мөнгө нэхсэн бөгөөд барьцааны мөнгийг төлсөн эсэх нь тодорхойгүй байна.

.

Хуульчийн мэргэжилтэй, мэргэжлээрээ ажиллаж байгаад METL гэр бүлийн компаниа авч явахын тулд ажлаа орхижээ.

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.