СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Гитар” зөвхөн эрчүүдийн тоглоом биш

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

“Роллинг Стөүнс”ийн саяхны судалгаагаар дэлхийн шилдэг 100 гитарчны дунд хоёрхон эмэгтэй багтсан ба эхний 30 байранд нэг ч эмэгтэй гитарчин ороогүй байв. Харин уг хөгжмийн зэвсгийг үйлдвэрлэгч .

 

 

Түүнчлэн орчин цагт өнгөт арьстнууд болон испани гаралтай хөгжимчид шинэ өнгө төрхөө тодорхойлон гарч ирэх болсон байна. “Эмэгтэйчүүд ирээдүйд гитар тоглосоор байх болов уу?” гэсэн асуултад тус компанийн төлөөлөгчид “тиймээ, эмэгтэйчүүд гитарын ертөнцөд байр сууриа эзэлсээр байна” гэж хариулжээ.

Оны эхэнд хэвлэгдсэн “Лос Анжелес” сэтгүүлд эмэгтэйчүүд цахилгаан гитар тоглох, худалдаж авах нь эрс нэмэгдсэн тухай нийтлэл гарч байсан юм. Уг нийтлэлд “электро бүжиг, хип хоп ая хүч түрэн орж ирснээр залуус рок хөгжим сонирхох нь буурсан. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүд гитар тоглож сурах нь ихэссэн” гэжээ. Поп од Тэйлор Свифтийг дууриаж гитар тоглох хүсэлтэй охид ч нэмэгдсэн байна.

 

 

Домог болсон эмэгтэй гитарчдаас “rock n roll”-ын эмээ гэгддэг Росетта Тарпе, Жони Мичелл, Бонни Райт, Жоан Жетт нарыг нэрлэж болох юм.


Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.