Шүүх хурал: "Хүргэн" Г.Дэнзэн нэрээ цэвэрлэж чадах уу?
Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэллээ. Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хууль /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Тодруулж хэлбэл, ЗГХЭГ-ын дэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнтэй холбоотой хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч тэрээр гэм буруутай, эсэхээ шүүхээр тогтоолгоно, гэмт хэрэг үйлдээгүй хэмээсний дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.