Ц.Элбэгдоржид үүсгэсэн хэрэгт "НОТЛОХ БАРИМТ" гэх зүйл үнэхээр байгаагүй гэж үү

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УЕП-т хандан хатуу хөтүү үгтэй захидал бичсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр уг захидалдаа "...Намайг буруутгаж байгаа хэрэг хууль эрх зүйн талаасаа үндэслэлгүй, гэмт хэргийн обьектив болон субьектив бүрэлдэхүүнгүй, нотлох баримт гэх зүйлд өрөөсгөлөөр хандсан. Зөвхөн яллах буруутгах талыг барьж ажилласан хуулийн мэргэжлийн болон түүхэн цаг хугацааны шалгуур үл даах элдэв цаас, үг өгүүлбэр, түүврийн эмх журамгүй, цоохор цуглуулга гэж би харж үнэлж байна..." хэмээн өөрийгөө эрс шийдмэг өмгөөлсөн байх боловч түүнийгээ нотолсон баримтыг олон нийтэд дэлгээгүй байх юм. 

Ерөнхийлөгч асаны Ерөнхий прокурор руу илгээсэн захидлаас үзвэл түүнийг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг "Монголиан коппер корпорэйшн" ХХК худалдан авах ажиллагаанд оролцсон гэх хэрэг, мөн “American school of Ulaanbaatar” гэх дээдсийн хүүхдүүд л сурч төгсдөг дийлдэшгүй үнэтэй сургуулийн 10 хувийг хэрхэн эзэмшсэн бэ гэдэг асуудлаар шалгаж эхэлсэн болтой юм. 

Монголын Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар Зайсанд байрлалтай Ерөнхий боловсролын хувийн сургуулийг хэзээнээс хэрхэн эзэмшсэн асуудлыг нэг жилийн өмнө манай сайт хөндөн бичиж байсан. Тэрхүү нийтлэлээ өнөөдөр бүрэн эхээр нь дахин хүргэж байна. Мөн энэхүү нийтлэлд дурдагдсан баримтуудыг няцаасан өөр нэгэн баримтыг Ц.Элбэгдорж гуай олон нийтэд дэлгэж, өөрийгөө өмгөөлнө хэмээн итгэж байна.

Ц.Элбэгдорж “American school of Ulaanbaatar”-ын эзэмшигч болжээ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр “American school of Ulaanbaatar” хувийн сургуулийн хувьцааг худалдан авч, албан ёсоор Улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд хийгээд худалдаа бизнесийн акулуудын хүүхдүүд л суралцдаг “American school of Ulaanbaatar”-ийг яагаад Монгол Улсын төрийн өндөр албан тушаалыг хашиж явсан дээрх эрхмүүд худалдан авсан, мөн ямар мөнгөөр тэрхүү сургуулийг худалдан авсан нь эрхгүй анхаарал татаж байна.

315ab6c156a9b39afc98661dac41bea2

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсан толгойн хажууханд байрлалтай, Америкийн ЕБС-ийн хөтөлбөр, арга зүйгээр сургалтаа явуулдаг “American school of Ulaanbaatar” сургууль нь бэлтгэл, бага болон ахлах гэсэн гурван хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. Бэлтгэл бүлгийн төлбөр нь жилийн 13,000,000 төгрөгийн төлбөртэй бол 1-5 дугаар ангийн жилийн төлбөр нь 16,000,000 төгрөг байдаг.

tulb

tolbor1

Уг сургуулийн сургалтын төлбөр анги дэвших тусмаа улам өндөр болдог бөгөөд 6-8 дугаар ангийн сурагчдын жилийн төлбөр 20,000,000, 9-12 дугаар ангийн сурагчдынх 24,000,000 болдог учраас чинээлэг давхаргынхан л уг сургуульд хүүхдээ өгдөг байна.

Зах зээлийн үнэлгээ нь бараг 100 тэрбум төгрөг хүрэхүйц энэ сургуулийн таван хувьцаа эзэмшигчийн нэг нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болж чадсаныг үнэхээр бодоод бодоод олохгүй байна.  

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн сүүлд 2016 онд АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө жилд 88.2 сая төгрөг, эхнэр Х.Болормаа нь 12.3 сая төгрөгийн орлого олдог, 526 сая төгрөгийн хоёр орон сууц, 635 сая төгрөгийн үнэт эдлэл, дансандаа 57.4 сая төгрөгтэй хэмээн мэдүүлсэн байдаг юм.

Ц.Элбэгдоржийн хөрөнгө нь дундаж монгол хүний хувьд асар их байж болох ч “American school of Ulaanbaatar”-ийн хувьцаа эзэмшигч болоход хэтэрхий бага мөнгө билээ.

Харин тэрбээр яаж чадсан юм бол?

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусныхаа дараа хувийн бизнесээ хөгжүүлэх ажилд ханцуй шамдан оржээ.

e

Тэрбээр өөрийн төрсөн хүү Э.Эрдэнэ болон Г.Бүүвэйхүү нартай хамтран 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр “Элбэг Эрдэнэ консалтинг” ХХК-ийг гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулна хэмээн шинээр үүсгэн байгуулжээ.

elbeg1

Мөн өөрийнхөө орлого ашгийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-ын казинод мөрийтэй тоглож байсан нь нэг матаач нөхрийн балгаар олонд ил болж байв.

ec36fcad5ce870df42f033cf5705d955

Үүнээс үзвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  АНУ-ын казиногоос асар их мөнгө хожсон байх, үгүй бол хүүтэйгээ хамтран байгуулсан “Элбэг Эрдэнэ консалтинг” ХХК нь асар өндөр ашигтай ажиллаж “American school of Ulaanbaatar”-ын хувьцааг худалдан авах хэмжээний санхүүгийн чадамжтай болсон байж болзошгүй байна.

americ

Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “Хүүхдийн Ирээдүй Хөгжлийн Гарц Болор Сан”/2011.03.29/, “Женесис” ХХК/2012.04.05/, Олуулаа нэмэх НҮТББ /2012.10.12/, “Эрх чөлөө төв” НҮТББ /2013.05.08/, Элбэгдорж хүрээлэн НҮТББ /2013.05.17/, Монгол Фаундэшн НҮТББ /2014.08.14/, Гүрэн дээд сургууль БСБ /2015.12.09/, Муштааг ХХК /2016.04.29/, Ногоон бүс сан НҮТББ /2017.03.17/-ны өдөр тус тус үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж байжээ.

olon

Тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа есөн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн ч гэлээ хөрөнгө орлогод бодитой өөрчлөлт гарч байгаагүй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.