2018-2019 оны хичээлийн сурагчдын амралтын хуваарь
ЕБС-ийн сурагчдын амралтыг БСШУСЯ-наас гаргасан байна.
2018-2019 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх амрах, хугацааг танилцуулж байна.
Нийслэлийн сурагчид
1 дүгээр улирлын амралт
· Бүх сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног
2 дугаар улирлын амралт
· I-V сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног
· VI-XII сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног
3 дугаар улирлын амралт
· Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног
Зуны
· I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас
· III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
· VI-XII ангийн сурагчид VI сарын 8-наас эхэлнэ
Аймаг, сум, тосгон, багийн сурагчид:
1 дүгээр улирлын амралт
-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;
2 дугаар улирлын амралт
- I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног,
- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;
3 дугаар улирлын дундуур
-Цагаан сарын амралт 1 долоо хоног;
3 дугаар улирлын амралт
-Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;
Зуны амралт
- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.
ОНЦЛОГ:
- Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна.
- Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна.
- Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна.
- Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна.
- Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно.
- Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгосон.
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.