Энэтхэг: 150 гаруй иргэн үерт амиа алдав

 

Энэтхэг улсад борооны улирал үргэлжилж одоогоор 152 иргэн үеэрт амиа алдсан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байна. Үерийн улмаас амиа алдсан иргэдийн тэн хагас нь баруун өмнөд нутгийн Керала мужид бүртгэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тус улсын хэд хэдэн тосгон бүхэлдээ үерийн усанд живж, хөрсний нурангид дарагдаж газрын гадаргуугаас арчигдсан байна. Керала мужид 160,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн ба эрх баригчид ард иргэдийг аюулгүй өндөрлөг газарт байрлахыг анхааруулжээ.

 

49976663 303

aerial 2 2266398k

 

Жил бүрийн 6-9 дүгээр саруудад Энэтхэгт борооны улирал үргэлжилдэг ба ирэх өдрүүдэд цаг агаарын байдал дээрдэхгүй гэж цаг уур судлаачид анхааруулжээ.

- Улс даяар дөрвөн мужид 17 иргэн сураггүй алга болов.

- Үерт хамгийн их өртөж буй Керала мужид 1,318 түр орогнох байр ажиллаж байна.

- Хөрш Карнатака мужид 30 иргэн амиа алдаж, 14 хүн сураггүй болсон ба 924 түр орогнох газарт 30,000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

- Махараштра мужид 40, Гужарат мужид 22 иргэн амиа алдав.

- Үндэсний нисэх хүчин, Далай тэнгисийн эргийн хамгаалалтын алба, Онц байдлын газрын 44 баг байгалийн гамшигтай тэмцэж байна.

 

140905091007 12 india flooding 0905 horizontal large gallery

AP India Monsoon Floods 006

Flood Affected Areas of Amreli District Gujarat India on 24 June 2015 2

 

Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.