Гал түймрийн тоо 18.3 хувиар өсчээ

 

Он гарсаар улсын хэмжээнд эхний зургаан сард 2561 удаагийн ахуйн гал түймэр гарч, 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 985 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас .

Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18.3 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 1.1 дахин буурсан байна.

.

Энэ хугацаанд 8879 байгууллага, аж ахуйн нэгж, 62264 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 40.458 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлын 20.158 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 2747 заавал биелүүлэх албан шаардлага, 1974 мэдэгдэл, 165 танилцуулга, 332 дүгнэлт бичиж, . Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 125.9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 1712 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 657 удаа явууллаа.

Гарсан гал түймрийг шалтгаанаар нь авч үзвэл:

  •    Ил гал – 1474  58%
  • Цахилгаан ашиглалт – 358  14%
  • Яндангийн цонолт – 431      17%
  • Технологийн горим зөрчигдсөн – 140  6%
  • Байгалийн нөлөө – 1  0%
  • Санаатай үйлдэл – 6  0.2%
  • Шалтгаан тогтоогдоогүй – 119  5%
  • Бусад – 32   1%

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.