СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-10-03

Акинфеев зодог тайлж, Зюба шигшээ багийн ахлагч боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

ОХУ-ын шигшээ багийн нэгдүгээр гэнэ. Өдгөө 32 настай Игорь шигшээдээ 14 жилийн хугацаанд 111 тоглолтод оролцсон. Энэ үзүүлэлтээр тэр Сергей Игнашевич, Олег Блохин нарын дараа буюу гуравдугаарт жагсдаг юм. “Бүх түүх эхэлсэн шигээ бас дуусдаг жамтай. Миний шигшээ багтаа эхлүүлсэн түүх үүгээр дуусч байна. Эх орныхоо төлөө зүтгэж, ДАШТ-д оролцсон минь нэр төрийн хэрэг байлаа” гэж тэрбээр онцолжээ.

Акинфеев шигшээдээ 2004 оноос буюу 18 настайгаасаа эхэлж зүтгэсэн билээ. Хэдийгээр хайртай багаа орхисон ч түүний хөлбөмбөгийн замнал дуусах болоогүй. бөгөөд энэ үед 36 нас хүрэх юм. ОХУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Станислав Черчесов өнгөрсөн даваа гаригт Швед болон Туркийн эсрэг хийх тоглолтод “Локомотив Москва”-гийн хаалгач бразил гаралтай Гильерме Маринато, “Зенит”-ийн Андрей Лунёв, “Динамо”-гийн Антон Шунин нарыг дуудсан юм. Харин Акинфеевийн оронд ахлагчийн үүргийг довтлогч Артем Зюба гүйцэтгэх аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.