СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-06

З.Энхболд: Гэр хорооллын газрыг төрд авчихвал иргэд шүүхэд хандах эрхгүй болсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй” байх заалт оруулж баталсан билээ. Хуульчид, төрийн бус байгууллагын төлөөллүүд уг хуулийг “Эрх баригч намын улс төрийн шийдвэр ямар ч хяналтгүй хэрэгжих нөхцөл бүрдэж байна. УИХ, Засгийн газар алдаагүй, төгс төгөлдөр, ашиг сонирхлын зөрчилгүй шийдвэр гаргахгүй байх баталгаа байхгүй” хэмээн үзэж буй юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихдаа Захиргааны ерөнхий хууль Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэнийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. Харин тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байхаар шийдлээ. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газрын өмч хувьчлал, улс төрийн шийдвэртэй холбоотой гаргасан шийдвэрээр иргэн гомдол гаргахад Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэхгүй болж байна уу?

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Эрдэнэцогт:

-Төрийн өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас гарсан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй нь хууль зөрчсөн асуудал. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас (ТӨБЗГ) гаргаж байгаа шийдвэрийг энэ хуулиар шүүх хянахгүй болж байна. ТӨБЗГ өмч хувьчлалыг өрсөлдөөнөөр явуулна. Гэтэл өрсөлдөөнд ялагдсан тал шүүхээр маргалдах эрхгүй болсон юм.


Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд:

-Н.Оюундарь гишүүний болгоомжлол зөв. Захиргааны ерөнхий хуулиар НҮБ-ын ойлголт ч зөрчилтэй болно. Иргэдийн шүүхэд хандах эрхийг хумьсаар байгаад маш бага болгож байна. Зорилгоо олон улсад ойлгогдохоор томьёолох хэрэгтэй.

Жишээлбэл, Улаанбаатар хотын бүх гэр хорооллын газрыг УИХ тогтоол гаргаад, Засгийн газар шийдвэрлээд төрд авч болох нь. Гэтэл газрыг 10 сая төгрөгөөр төр үнэлнэ, иргэн 100 сая төгрөгөөр зарах гэнэ. Харин энэ хуулиар иргэд шүүхэд хандах эрхгүй болсон байгаа. Иргэдийн шүүхэд хандах эрхийг боомилж болохгүй.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.