LIVE: Ж.Ганбаатар: 300 хүртэлх сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас олгоно

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

-Хуулийн хамгийн гол зорилго нь зээл биш. Татвар төлөгчийн бааз суурийг нэмэгдүүлэх, бизнeс эрхлэгчдийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, өргөжих, хөгжих боломжийг хангах зорилготой.

Банкаар дамжуулах зээл заавал 8 хувь бус 4, 5 хувьтай ч байж болно. Харин зээлийг хэрхэн, яаж олгох талаар журмаар зохицуулна. Зээлийг өмнө нь салбарын сайд баталдаг байсан бол одоо Засгийн газрын шийдвэрээр, Eрөнхий сайдын гарын үсгээр олгоно. Мөн Засгийн газрын дэргэд агeнтлаг байгуулж ажиллана гэж ЖДҮХС-тай холбоотой хуулийн өөрчлөлтийн талаар мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.