Б.ОД
Төрийн албаны шинэ хуульд заасан хяналт, шалгалт, хүний нөөцийн аудит хийх чиг үүргийн хүрээнд Төрийн албаны зөвлөл эхний төлөвлөгөөт хяналт шалгалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас эхлэв. Шалгалт өнгөрөгч сарын 20-24-ны өдрүүдэд үргэлжилсэн байна. Төрийн албаны зөвлөлийн хяналт, шалгалтын баг зургадугаар сарын 04-нд тус яаманд дүнг танилцууллаа.
Хяналт, шалгалтын зорилго нь уг яам түүний харьяа төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж өгөх, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн байна.
Тус яамны батлагдсан орон тооны хязгаар нь 121 албан хаагч бөгөөд энэ хэмжээ хязгаарыг Засгийн газрын 2016 оны гуравдугаар тогтоолоор баталсан байдаг байна. Харин одоо тус яаманд ажиллаж байгаа гэсэн зөрчил илэрчээ. Нийт 45 албан хаагч томилгооны зөрчилтэй буюу хууль бусаар томилогдсон. Үүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргаа
Үүнд:
- Төрийн захиргааны албан тушаалд анх томилохдоо хөдөлмөрийн гэрээгээр томилдог, цалин хөлсийг тогтоохдоо ТЗ болон ТҮ цалингийн сүлжээгээр олгодог;
- 2016-2018 оны хооронд төрийн захиргааны албан тушаалд иргэний хөдөлмөрийн гэрээгээр томилдог, шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэний дараа дүгнэлт гаргуулж тухайн албан тушаалд дахин томилдог;
- Төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилдог;
- Төрийн албаны тухай хууль /2002 оны/ -ын 24.1.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчийг төрийн захиргааны албан тушаалд шилжүүлэн, шинээр шууд томилсон;
- Хүний нөөцийн тушаал, шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хууль болон бусад эрх зүйн актыг буруу хэрэглэдэг;
- Төрийн захиргааны албан тушаалын томилгоог хийхдээ Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалын ангилал, зэрэглэлд баримталдаггүй;
- Жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан тушаалд өөр иргэнийг жинхлэн томилж, тангараг өргүүлдэг.
Мөн томилгооны зөрчилтэй 45 албан хаагчийн тухайд:
- БОАЖЯаманд-Гэрээт долоон ажилтан
- Төрийн захиргааны албан тушаалыг Төрийн үйлчилгээний албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлсэн.
- Шалгалт өгөөгүй иргэнийг Төрийн захиргааны албан тушаалд томилсон.
- Хоёр албан хаагчийг түр томилсон.
ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ДАРГА 22 ИРГЭНИЙГ ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР ТОМИЛЖЭЭ
Мөн шалгалтын дүнд мэдээлснээр БОАЖЯ-ны харьяа Цаг уур орчны шинжилгээний газрын дарга нь 22 иргэнийг төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтгүйгээр томилсон зөрчил илрэв. Эдгээр 22 ажилтнаас нэгээс бусад 21 иргэнийг төсвийн шууд захирагчийн албан тушаалд томилохдоо Нийтийн албанд болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан мэдүүлгийг авсан эсэх нь тогтоогдохгүй байна.
Мөн байгууллагын нэршил өөрчлөгдсөн гэх үндэслэл шалтгаанаар төсвийн шууд захирагчийг албан тушаалаас нь чөлөөлдөг, түр орлон гүйцэтгэгчээр томилдог, томилогдсоноос хойш тодорхой хугацааны дараа түр орлон гүйцэтгэгчийг төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд жинхлэн томилдог нийтлэг зөрчил салбарын хэмжээнд хэвийн үзэгдэл болсон байна.
ХУГАЦАА НЬ ДУУССАН БИЧИГ БАРИМТ ХУВИЙН ХЭРГИЙН БҮРДҮҮЛЭЛТЭД БАЙЖЭЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа байгууллагуудад хийсэн шалгалтын баг хүний нөөцийн хүрээнд нийт 259 албан хаагчдын хувийн хэрэгтэй танилцжээ. Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу баяжилт хийгдээгүй, хувийн хэрэгт байвал зохих зарим баримт бичгүүдийн /иргэний үнэмлэхний болон дипломын, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, төрийн албаны шалгалт өгсөн материал байхгүй/ зэрэг бүрдэл дутуу, зарим албан хаагчийн хувийн хэрэг огт байхгүй зэрэг зөрчил, дутагдал илэрчээ.
2018 ОНД СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ХИЙГЭЭГҮЙ
Хяналт, шалгалтын чиглэлд багтсан төрийн албан хаагчийн сургалтын тухайд 2018 онд тус яам болон харьяа байгууллагуудад сургалт, мэдээлэл огт хийгдээгүй байна. Харин энэ онд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжүүлэхтэй холбогдуулан гурван удаагийн сургалтад нийт 241 албан хаагч хамрагджээ.
ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭГ ДҮГНЭХДЭЭ ӨӨРСДӨӨР НЬ ҮНЭЛҮҮЛДЭГ БАЙСАН БОЛОХ НЬ ИЛЭРЧЭЭ
Ажлын хэсгээс БОАЖЯ, түүний харьяа байгууллагуудын ТШЗ, дунд шатны газар, хэлтсийн дарга нарын болон мэргэжилтнүүд нийт 289 албан хаагчийн 2016, 2017, 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ холбогдох дүрэм, журамд нийцэж буй эсэхийг нягтлан шалгаж арга зүйн зөвлөгөө өгөв.
· БОАЖЯ, түүний харьяа байгууллагууд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээ, арга хэмжээ тус бүрээр үнэлдэггүй, үнэлгээ өгөхдөө төрийн албан хаагч нартай ярилцлага хийдэггүй, албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох зорилгоор үр дүнгийн гэрээний үнэлгээ А, В гэж өндөр үнэлдэг, ТШЗ-ийн үр дүнгийн гэрээг дүгнэхдээ өөрсдөөр нь үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 60-80 хувиар, “B” үнэлгээ авсан албан хаагчдыг үндсэн цалингийн 40-60 хувиар, Туул голын сав газрын захиргаа “А” үнэлгээ авсан хаагчдыг үндсэн цалингийн 50 хувиар тус тус урамшуулдаг байна.
· Дээрх хяналтад, шалгалтын дүнг танилцуулахдаа Төрийн албаны зөвлөлөөс Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хоёр тогтоол бүхий зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд эдгээр зөрчлийг арилган арилгахыг долдугаар сарын 09-ны дотор Төрийн албаны зөвлөлд тайлагнаж мэдээлэхийг тус яамны эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгожээ.