СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэг: Улсын шалгалтанд тэнцээгүй 19 сурагч амиа егүүтгэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Энэтхэгийн Телангана мужид дөрөвдүгээр сарын дундаас хойш шалгалтандаа тэнцээгүй нийт 19 сурагч амиа егүүтгэсэн тухай албаныхан мэдээлжээ. Шалгалтандаа тэнцээгүй хүүхдүүд сургуулиа төгсөж чадахгүй, ойр дотныхон анги хамт олныхоо өмнө ичгэвэртэй байдалд орохоос эмээдэг байна.

Улсын шалгалтанд тэнцээгүй 20 орчим хүүхэд амиа егүүтгэсний дараа олон зуун эцэг эхчүүд шалгалтын цаасан дээр тэмдэглээ хийх, дүн тавих тогтолцоог эсэргүүцэн жагсчээ. Учир нь сурагчид зөв хариултыг сонгосон ч тэмдэглээгээ дутуу хийснээс болж алдаанд тооцогдох нь бий.

Энэтхэгийн их дээд сургууль, коллежуудын ихэнх нь улсын шалгалтын дүнг голчлон оюутнуудаа элсүүлдэг байна. Зарим сурагчид шалгалтандаа ирсэн ч тэднийг ирээгүй гэж тэмдэглэсэн тохиолдол гарчээ. Цагдаагийн газраас болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн хэргийг шалгахаа мэдэгджээ.

Жил бүр мянга мянган оюутан залуус амиа хорлосоор байна. 2015 онд Энэтхэгт нийт амиа хорлосон тохиолдлын 6,7 хувь нь буюу 9,000 нь залуус байжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.