Нийтийн тээврийн автобуснууд шалгалтад бүдэрчээ

 

Өчигдөр "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай" Нийслэлийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд

Шалгалтыг Авто тээврийн хяналтын улсын байцаагч, “Ситибус консалтинг” ХХК-ийн хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтнүүд, хяналтын ажилтнаас бүрдсэн 20 шалгагчийн бүрэлдэхүүнтэй баг хийсэн байна.


Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээтэй ажилдаг 18 чиглэлийн 159 тээврийн хэрэгслийг шалгахад жолооч дүрэмт хувцасгүй 11 зөрчил, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу 7 зөрчил, гадна цэвэрлэгээ хийгдээгүй 8 зөрчил, цэвэрлэгээ хийгдээгүй 31 зөрчил, таазны цэвэрлэгээ хийгдээгүй 32 зөрчил, жолоочын бүхээгний цэвэрлэгээ бохир 31, суудлын бүрээсгүй 7, суудлын бүрээс бохир 29 зөрчил илэрчээ.

Цаашид албан даалгаврын хүрээнд хяналт шалгалтыг тогтмол хийж зөрчил дутагдлыг арилгахад онцгой анхаарч ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.