СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-10

Хуульзүйн болон ТББХ, УИХ-ын чуулган хуралдах гэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж ЖДҮХС-тай нэр холбогдсон Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах прокурорын байгууллагын хүсэлтийг хэлэлцээд "Мөрдөн байцаах байгууллагын шалгалт дуустал эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй" гэсэн дүгнэлт гаргасан.

Түүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлэг мөн хуралдаж дээрх гишүүдийн асуудлыг хэлэлцээд Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг дэмжсэн гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Тэгвэл яг одоо Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор мөн эдгээр гишүүдийн асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ хоёр байнгын хороо шийдвэрээ гаргасны дараагаар УИХ-ын чуулган хуралдах товтой байна.

Өнөөдрийн чуулганаар Монгол улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон ЖДҮХС-тай нэр холбогдсон дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэх юм.

.

 

                                                                                 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.