МАН-ын бага хурлаас УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан тогтоолыг баталжээ
Өчигдөр буюу 12-р сарын 19-ний өглөөний 12 цагт МАН-ын бага хурал хуралдаж эхэлсэн.
Өдөржингөө хуралдсан бага хурал оройны 21.00 цагийн орчимд завсарлаж, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн юм. Ингээд бага хурлын үйл ажиллагаа дахин үргэлжилж шөнийн 24:00 цагийн үед УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан тогтоолыг баталжээ.
Бага хуралд намын дарга буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шаардлагыг оруулж ирсэн боловч УИХ-ын дарга хүлээж аваагүй байна.
Зарим гишүүдийн мэдээлж буйгаар УИХ-ын дарга УИХ-аас томилогддог субъект учраас намын Бага хурлаар түүнийг огцрох эсэх асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчиж байгаа хэлбэр гэж үзэж байгаа юм. Мөн намын Бага хурал тогтоол батлахгүй зөвхөн зөвлөмж л гаргах үүрэгтэй ч гэж тайлбарлаж байна.
Ямартай ч МАН-ын бага хурал өчигдөр хуралдаж эхэлснээсээ хойш дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг ч мөн хэлэлцсэн байна.
Өнөөдөр МАН-ын бага хурал үргэлжлэх эсэх нь тодорхойгүй бөгөөд 12:00 цагийн үед албан ёсны мэдээлэл өгөх хэвлэлийн хурал зарласан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.