Гучин гурвын бүлгийн хагарал гурван сайдын суудлаар илэрч байна

 

2016 оны сонгуулиар 65 суудал авч байсан Монгол Ардын нам өдгөө У.Хүрэлсүхийн 33, М.Энхболдын 32-ын бүлэг болон хуваагдаад байгаа нь нууц биш. У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах эсэх санал хураалт дээр энэхүү бүлэглэл, зөрчлийг ард түмэн хангалттай харж таньсан. Уран сайханы кино, шилдэг хошин шогийн үзүүлбэр ч үүний дэргэд “хандалт” авахгүй байгаа. Улстөр улайсаж, эрх баригч нар хагаралдаж байх зуурт гурван сайдын суудал онгойн, 33-ын бүлэг дотор сандал суудлын төлөөх тэмцэл хурцдаж, удахгүй биднийг үл уйдаах ээлжит цувралууд үргэлжлэх гэж байна.  

 

Ч.Улаан зэрэг нэмж чадсангүй   

81007379b8d5e481d4f6411cd39f91bc

Засгийн газрын гишүүн Б.Батзориг 10 дугаар сарын 31-нд ХХААХҮ-ийн сайдын суудлаасаа огцорч буйгаа мэдэгдсэн билээ. Засгийн газрын тухай хуулинд “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор нөхөн томилно” гэж заасан. Энэ дагуу 11 дүгээр сарын 12-нд МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Ч.Улааныг зургаа дахь удаагаа сайд хийх чадамжтай хэмээн нэр дэвшүүлсэн. Гэвч сайд Б.Батзоригийн огцрох мэдэгдлээс хойш 50 хоног өнгөрөх гэж байна. . Хэн, хэний нэр яригдаж байна вэ?

 

Гурил уу, гулир уу?

ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшин дотооддоо өрсөлдөж буй эрхмүүдийн тухай сонсоод цайндаа хахчихсангүй. Боловсон хүчний баялаг нөөцтэй МАН-д Хөдөө аж ахуйн сайд хийх хүн Л.Элдэв-Очир, Ц.Болорчулуун хоёроос өөр байхгүй байна гэж үү?

48373643 2360431804029911 7461871580713320448 n

бол ЖДҮХС-аас 950 тэрбум төгрөгийг “ бидэнд.

 

Лүнгийн зам, Лүдийн Дамба-Очир

Зам, тээвэр хөгжлийн сайдаасаа огцрох өргөдлөө Я.Содбаатар өгөөд байгаа. Иймд түүний оронд хэнийг тавих талаар бас л дотооддоо хөөрхөн дажин болж байгаа сурагтай. . Чанаргүй, муу зам тавьж улсаа хорлож байсан тэр Зам, тээврийн сайдад дэмжих болов уу?

48405645 651133215305325 8230361033785475072 n

Нам дотроо түүнтэй өрсөлдөж байгаа хүн бол гишүүн ?

Уг нь Д.Дамба-Очир, Л.Энхболд нараас өмнө Хан-Уулаас сонгогдсон Б.Энх-Амгалан гишүүн Зам, тээвэр хөгжлийн сайдад хамгийн өндөр магадлалтай байсан гэж эх сурвалжууд ярьж байсан. Зарим нь бүр сайдын суудлаа авчихсан байсан гэж мэтгэдэг. . Гэвч тэр мөргүүлжээ.

 

Боловсроогүй хүмүүс Боловсролын сайд хийх үү?

БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа огцрох өргөдлөө өгснөөр бас нэгэн сайдын суудлын төлөөх тэмцэл өрнөөд байна. .

48921970 714543578927531 8529351346690719744 n

М.Оюунчимэгийн хувьд гишүүн болсноосоо хойш Туул голыг хамгаалах талаар их ярьж хэлж байгаа нь сайдын суудалд суух эрхтэй гэж эндүүрч байгаа бололтой.

Н.Учралын хувьд “Рояал” гэж академитай, аав нь “Их засаг” их сургуулийг байгуулсан учир Боловсролын сайдад тохирох хүн гэдгээ ил, далдаар зарласаар байна. Тэрээр Залуу багш нарын холбооны даргын сонгуультай. Залуу багш нарыг зад ёолкдуулсан байхад сайдын суудал байтугай ирнэ гэж бодож байгаа сурагтай. Гэвч түүнийг сайд болох сургаар дэлхийн сүйрлээс урьтаж зуслан руугаа зугтсан онигоо нь сөхөгдөж таарна. Муу нэрийг хусавч арилахгүй гэж энэ дээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.