Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ

Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ
Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн "Нам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 279 км, сумын төвөөс зүүн зүгт 55 км, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 100 км/-т ой хээрийн гал түймэр гарсан тухай мэдээлэл 2026 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 17:35 цагт Онцгой байдлын газарт иржээ. 
 
Ойн түймрийг 2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагт цурамд оруулж, 14:32 цагт бүрэн унтраасан байна. Түймрийг Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.