Солонготын даваанд цас орж, халтиргаа гулгаа үүсээд байна

Солонготын даваанд цас орж, халтиргаа гулгаа үүсээд байна
2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Завхан аймгийн Их-Уул сумын нутаг, Солонготын даваа орчмоор цас орж, зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна.
 
Тус чиглэлд зорчих жолооч та бүхэн замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тааруулж явах, хоорондын зайгаа барьж хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дугуйн хээ, тормосны системийг урьдчилан шалгах, замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.